Мак Компьютерт Монгол Бичгийн Гарын Дравер Суулгах (Mongolian Script Keyboard Layout for Mac) Энэ монгол бичгийн гар нь кирилл үсгийн байрлалыг баримжаа болгож угсрагдсан бөгөөд орхиц зэргийг бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчийг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө. Монгол бичгийн дан нурууг i үсгийн ард байрлууллаа. Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчлөн өрөх боломжтой. ...